|
Танилцуулга
Голден файл ТИН ХХК- ийн дэлгэрэнгүй танилцуулга
“ Голден файл ТИН” ХХК нь 2007 онд байгуулагдсан анхны татварын
итгэмжлэгдсэн байгууллагуудын нэг юм. Монгол улс зах зээлийн эдийн
засагт шилжсэний дагуу татварын эрх зүй үүсэн хөгжиж нийгмийн сэтгэл
зүйд татвар төлөх ухамсрыг төлөвшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдсан.
Энэ зорилгын хүрээнд Япон улсын туршлагад үндэслэн татварын зөвлөх
үйлчилгээ үзүүлэх хувийн компаниуудыг туршилтын журмаар байгуулан
ажиллулсаны нэг нь “Голден Файл ТИН” ХХК юм.
![]() 2007 – 2008 онд компаний нэн тэргүүний зорилго бол оршин тогтнох бааз сууриа бэхжүүлэх явдал байсан. Бид энэ хугацаанд компанийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тодорхой болгох, зах зээлээ таних, татварын зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх, татвар төлөгчдийг татвараа төлөх ухамсарт төлөвшүүлэх ажлуудыг зохион байгуулан амжилттай хэрэгжүүлж хөгжлийн хүнд үеийг давсан. Мөн онд Малайз улсад туршлага судалж татварын итгэмжлэгдсэн үйлчилгээ үзүүлэх, орчин нөхцөлөө хангах, зах зээлд хэрэгцээтэй үйлчилгээ боловсруулах зэрэг шат дараалсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Шинэ мэдээ
|
|
|
|